Монгол орныхоо талаар та
бидний зайлшгүй мэдэж байх түүх
Өнөөгийн Монгол улсын
нутагт одоогоос 800000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг.
Бидний төр засагт Монгол улс үүсч бий болсон түүхийг дурьдвал:
1 Хүннү
2 Сүмбэ
3 Нирун
4 Түрэг
5 Уйгур
6 Хиргис
7 Кидан
2 Сүмбэ
3 Нирун
4 Түрэг
5 Уйгур
6 Хиргис
7 Кидан
8 Их
Монгол Улс
9 Эзэнт гүрний бутрал
10 Манжийн дарлал
11 Богд Хаант Монгол Улс
12 Бүгд Найрамдах Монгол Ард Улс
13 Ардчилал
9 Эзэнт гүрний бутрал
10 Манжийн дарлал
11 Богд Хаант Монгол Улс
12 Бүгд Найрамдах Монгол Ард Улс
13 Ардчилал
нүүдэлчидийн
Хүннү, Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгур, Хиргис, Кидан гэх нэгдэлүүд нь нэгдсэн үедээ хүчирхэгжин хагаралдсан үедээ устан түүхийн
хэлхээнд онцлон бидний зайлшгүй мэдэх түүх нь Монголын анхны төрт улс, нүүдэлчидийн
соёлын дэвшил болох бичиг үсэгтэй болсон нь, их монгол улс байгуулагдсан нь,
манжийн дарлал, бүгд найрамдах монгол улс байгуулагдаж ардчилсан монгол улс бий
болсон зэргийг бид мэдэж эх орноороо үүрд бахархан орших ёстой юм.
Анхны төрт
улс Хүннү
МЭӨ 200 оны үе, Хүннү улсын үе
МЭӨ III зуунд үүссэн Хүннү гүрэн
нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ.
Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн
Ордос, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам
нутгийг эзлэж байжээ.
Бичиг үсэгтэй
болсон нь:
Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ
илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй
болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ. Уйгар улс нь 751 онд Орхон голын хөндийд Хар балгас
нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы
нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байсан бидний өвөг
дээдэс, нүүдэлчид юм.
Их
монгол улс байгуулагдсан нь:
Тархай
бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж чадсан Есүхэйн хүү
Тэмүүжинг 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис
хаан нэртэй
болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг зарлан
тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангуд, Сартуул, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан
дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед
Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази
багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр
дахин томруулж
дэлхийг Монгол морьтны туухайгаар тамгалсан юм.
Манжийн
дарлалын үе:
Манжуудад 1636 онд одоогийн Өвөр
Монгол Манжид дагаар орж, 1691 онд
Халхыг, 1750 онд Зүүн гарын хаант улсыг, 1755 онд Баруун буюу Ойрад Монголыг манжууд буюу Манж Чин улсын захиргаан дороо оруулжээ. Ингэснээр Монгол улс 1911 он хүртэл 220 жилийн турш Манж Чин улсын
дарлалд байж, Манж улс Монголыг гадаад ертөнцөөс таслах
бодлого явуулсны уршгаар Монгол орон дэлхийн хөгжил дэвшлээс хоцрогдсон орон
болон хувирсан хар түүхийг бид үргэлж санах хэрэгтэй.
Богд хаант монгол улсаас бүгд найрамдах монгол улс:
Орос дарангуйлагчидаар хятадыг хөөлгөж тэдгээр дарангуйлагчидыг Зөвлөлт засагтай нийлж сөнөөж зөвлөлт засгаар дэмжүүлэн дэлхийд Монгол
улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан нь монгол ухаан юм.
1911 онд Чин ван Ханддорж тэргүүтэй монголын төлөөлөгчид
орос улсаас туслам дэмжлэг аван улмаар 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцааж 1911 оны 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг
хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ. Удалгүй хоёр хөршдөө хавчигдсаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг Дундад Иргэн Улсын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн
1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Улмаар монгол хүний агуй
ухаан сийлж Монгол Ардын Нам байгуулж 1921 оны 3 сард
цагаан оросоор (Барон Унгерн) хятадыг хүрээнээс хөөлгөн
1921 оны 7 сарын 6 нд хаант засагаа эргүүлэн байгуулж улмаар 1921 оны 7 сарын 6-нд Монгол
Ардын Нам, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж 1924 оны 11
сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.
Ардчилал
1989
оны 12 сарын 10 Монголын ардчилалын холбооны эхлэл тавигджээ.
1990
оны 3-н сарын 7-9ны хооронд тэмцэгчид өлсгөлөн зарласны үр дүнд
нь улс төрийн товчоо огцорч улс төрийн шинэчлэлийн гэрээ хийгджээ. Анхны
ардилалын сонгууль 1990оны 6-н сард зохиогдож Монгол улс Коммунист засаглалаас ардчилсан засаглалтай улс
болсон юм.
манай мэдээлэл танд таалагдвал татаж аван мөн share хийж бусдадаа хүргээрэй
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
манай мэдээлэл танд таалагдвал татаж аван мөн share хийж бусдадаа хүргээрэй
0 сэтгэгдэл:
Post a Comment