Эдгээр чулуунуудыг монголоос олж авах бүрэн боломжтой шүү залуусаа
ЗагасЭнэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд урт наслуулж,аз жаргал авчирдаг тул зүүсэн хvний нvд нь цоглог болж,ирээдvйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог байна. Мөн хар,цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдныөнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааныбайдлыг илэрхийлдэг. Ягаан болор таныг амжилт ялалт уруухөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана.Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна.
ХоньИвээлтэй чулуу нь алмаас эрдэнэ, бадмаараг. Алмаз эрдэнэ болхамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэрариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхтгож, зугаацэнгэлээс хөндийрүүлж, эрч хvч, итгэл vнэмшлийг өгдөг. Ажилvйлсэд амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам,хараалаас хамгаалж, урт наслуулдаг. Алмаз эрдэнийг сахиусболгон зүүн гартаа буюу хvзүүндээ зүүх ба чулуу таны арьсандхvрч байвал сайн. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайрдурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна.Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангийг анагаан, цусалдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд ньаюул заналхийлж байна гэсэн vг.
YхэрЭнэ ордны ивээл чулуу нь оюу, индранил юм. Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, азжаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг тасалж эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Эзнийхээ өвчин зовлонг авч,муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индранил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх, ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан,ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хvн зүүн гартаа индранил шигтгээтэй бөгж зүүвэл сайн.
ИхэрИхрийн ордны чулуу бол гартаам, биндэръяа юм. Гартаам нь уурхилэн, хов живнээс холхон явах боломжийг бүрдүүлдэг. Элдэвхорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмүүстцэцэн vг, ухаан хайрлаж, нүдний харааг сайжруулдаг. Хоолой,шүдний өвчин, архагшсан ханиадны vед гартааман зүүлт зүүвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна. Биндэръяа зүүсэн хvн амьдралын баяр баясгалан, аз жаргалтай болдог.
МэлхийЭнэ ордны ивээлтэй чулуу нь саран чулуу, маргад, барын нvдюм. Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг.Тэргэл сартай өдөр болгон даваа гарагт мэлхийн ордныхондивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална.Хvнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг.Мэдрэлийн өвчний vед мөнгөнд шигтгэн зүүж хэрэглэдэг.Маргад ирээдvйг зөгнөн харах боломж олгон, муу бvхнийг хөөнзайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний хараагсайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргадзүүгээрэй.
АрсланЭнэ ордны ээлтэй чулуу нь хув, молор эрдэнэ. Хувыг олонөвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний,хоолойн,
vе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаасхамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог.Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг.Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргvйдвэл дэрэндороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зүүвээс баяжна. Аян замын сахиус болдог. Багтраа өвчнийганагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хvсэлтачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vрзаяана.
ОхинНогоолин ивээлтэй сайн. Ногоолин нь “амьдралын чулуу”гэгддэг. Хvч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархиныархаг vрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн vед сайн нөлөөтэй.Нvдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил,тэмцээнд ялалт авчран хар, цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянгацахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай.Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг.
ЖинлүүрЭнэ ордны чулуу бол номин, опал юм. Опал гэдэг нь солонгынөнгөөр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийнбилэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн ньхувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтад хvрдэггvй.Тогтвор муутай, олон ааштай хvмүүс энэ чулууг хэрэглэхдээболгоомжилбол зохино. Опалыг зүүсэн хvн бусдыг ховсдохчадвартай болдог. Тахлаас хамгаалдаг. Энэ ордны хvний сулдорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зөөлрүүлдэг. Арьсөнгөний болон vе мөчний өвчтэй хvн зүүвэл сайн.
ХилэнцИвээл чулуу нь шоргоолжин чулуу, анар. Шоргоолжин чулуу ньанарын нэгэн төрөл цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэнэмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэснийшархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсагсэтгэгдэл төрүүлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яршархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэнтөрөл бvхий хагас vнэт чулуу.
НумНумын ордын гол чулууд нь ягаан болор, молор эрдэнэ. Ягаанболор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныгтаслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зүүвэл хор,хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж,баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийгурьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийдгаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчинганагаадаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломжолгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.
МатарЭнэ ордын ивээл чулуу нь бадмаараг, мана. Бадмаараг хайрдурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ өөртөө татъя гэвэлбадмаараг бэлэглэ. Аянга цахилгаан, vер усны аюулаасхамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлбэлхарлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санаагсаруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломж олгодог. Гэнэтийнvхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн маназvрхний өвчин, нойргvйдлийг эмчилж, муу бодлыг хөөн,амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин
ээл муутай.
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment