Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн баримтлах
хамгийн гол чиг бол бөс даавуун материалтай хувцас юм. Дизайнеруудын эрээн
мяраан өнгө, нүд гялбам хувцасны сонголт хийхгүй байхыг зөвлөжээ. Ажил хэрэгч
эмэгтэй хувцаслалтын дүрмийг танилцуулъя.
1. Хувцасны материал
Ажил хэрэгч
эмэгтэйчүүд энгийн хувцаслалтыг чухалчлах ёстой. Энгийн бөгөөд төгс силкин
материалтай хувцас бол хамгийн зөв сонголт.
2. Нүдний будалт маш чухал.
Эсрэг хүйсний
хамтрагчтай уулзалт, ярилцлага хийхэд түүний анхаарлыг татахуйц нүдээ будаж,
уруулаа тод өнгөөр будах хэрэгтэй.
3. Гутал
Таны гутал биед
эвтэйхэн байх ёстой. Сайн чанарын арьсан гутал өмсөх нь таны нэр хүндэд
эерэгээр нөлөөлнө.
4. Үнэртэн
Оффист та ихэвчлэн
олон хүмүүстэй харьцах учраас зөөлөн, хөнгөн мэдрэмж төрүүлэх үнэртэн сонгох
хэрэгтэй. Хэдийгээр та хурц үнэртэнд дуртай байж болох ч энэ үнэртэн нь үдшийн
болзоонд л тохирно гэдгийг санах нь зүйтэй болов уу.
5. Өнгөний сонголт
Оффисын шилдэг өнгө
бол хар ба саарал. Үүн дээр ганцхан час хийсэн өнгийн цамц эсвэл хүзүүний
алчуур байхад л та гайхалтай харагдах болно.
6. Үс засалт
Үсээ шууж боох нь
эртний мэт санагдах ч оффист ажилладаг бүсгүйчүүдэд хэзээд сайхан сонголт
болно. Энэ үс засалт цаг хугацаа, ур чадвар бага зэрэг шаарддаг бөгөөд ямар ч
нөхцөлд гайхалтай харагдах болно.
Манай мэдээлэл танд
таалагдвал share
хийж бусаддаа хүргээрэй. Танд баярлалаа
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment