Дунд хуруу нь бусдаасаа бүдүүн хүн хэрүүл
уруулд дургүй, дүнсгэр байдаг. Урттай нь тус бага ч сэтгэл сайтай. Богино
бөгөөс зовлонтой, сэтгэл муу.
Чигчий хуруу нь бусдаасаа нарийхан,
турьхан, хөшүүн болбоос, олиг хуучтайн шинж. Тийм байгаад хумс нь богино,
дөрвөлжин байвал бие муутайн шинж. Чигчий нь нарийн бол дотоод шүүрлийн
булчирхайн нь хямарсны тэмдэг. Солгой гарын чигчий өсөлт муутай, нэг тийшээ
тахир бол тараах судас гамтахийн дохио.
Алгаа тэнийлгээд эрхийг харахад долооврын
доод үеийн дунд талд хүрч байвал ёсоороо байна гэсэн үг ээ. Эрхтий түүнээс
богино байвал халирхайн шинж. Тийм хүүхдийг эртнээс толгойгоо дааж амьдрах
чадвартай болгох хэрэгтэй.
Дунд хуруу нь нэн урт, чигчий нь хэтэрхий
богино болбоос сэтгэл тогтворгүй, сэвтэйн шинж. Ядам нь дэнд хуруунаасаа эрт
бол хийсвэр сэтгэлтэйн дээр шүтлэгтэй.
Ядам нь дунд хуруунаасаа богино бол юманд
бодтой ханддагийнх.
Хумс болон үе нь богино, гэдийдэггүй бол
нас ахих тусмаа харамч болдог. Эрхий хумсны үеийн хэлбэр нь дээшээ болоод өндөг
нь махлаг бол сэтгэл тогтворгүйнх. Иймэрхүү хүүхэд ууртай, догшин болох янзтай
байдаг.
Тайван үгэнд оромтгой хүүхдийн хуруу зөөлөн
байдаг. Харин тийм хүүхэд залхуу, идэвхигүй байх нь элбэг.
Ясархаг атлаа мяраалаг хуруутай, бусад
хумсны нь үетэй жишихэд эрхийнх нь хумсны толио нэлээд богино байвал залхуудуу
гэдэг.
Хатуу гартай хүний зан ааш бат, зориг хатан
боловч хувиа хичээмтгий нэрэлхүү, бие тоох аюултай.
Хуруу нь урт, хатингар,
үеэрхэг, хумс нь хумбан бол хов зөөх дуртай.
Дунд хурууны хумс толботой байвал
сэтгэл гунигтай, уймарч яваагийнх. Толбо нь эгц дээшээ харсан бол сэтгэлийн
дарамт нь хэвээрээ байгаа, эсвэл зүүн тийшээ зүглэсэн бол сэтгэлийн
зовлонгоосоо ангижирчээ гэсэн үг.
Хумсанд хөгдлөн зураас тогтох юмуу ,
долгиотвол махбод кальцаар дутсаных. Үүнээс болж элэг, дэлүү , мууддаг. Эдгээр
шинж хүүхдэд төдийгүй том хүнд хамаатай.
Хотойтлоо нугардаг хуруутай хүн үрэлгэн
байдаг.
Алганы хонхор нь арвин бол буянтай уйтан
бол хомынх.
Алга хичнээн тавиун бөгөөд хурууныхаа
урттай дүйж байвал төдий хичнээн эрүүл сэтгэхүйтэйнх.
Гартай нь жишихэд хуруу нь хэтэрхий том юм
уу, бага бол ааш зан тогтворгүй, гуйвамтгайн шинж.
Хэт том хуруутай хүний сэтгэл хөшүүн, хар
цхаан мөхс.
Хэтэрхий жаахан хуруутай бол хэрүүлч
увайгүй зантай.
Хурууны дээд үе ухаан, доод үе өдөр тутмын
амьдралд ухаалаг хандах чадвартайг илтгэдэг.
Эрхий хуруу тархи, долоовор хуруу ходоод,
дунд хуруу гэдэс, ядам хуруу элэг, чигчий хуруу зүрхний судсыг тус тус
жолооддог тул эдгээрийн өндөгийг өдөрт наанадаж гурван удаан хэд гурван минут
барилж, зөөллөж байвал урт наслаж, удаан жаргахын нэг гол шижим гэдгийг дашрамд
сонордуулъя
0 сэтгэгдэл:
Post a Comment