Гэр бүлийн санхүүгийн нэгдэл, өөдлөн дэвших алхмууд:
1. Асуудалд шудрагаар ханд.
Та хоёрыг мөнгө зовоогоод байна уу, эсвэл бие биедээ хандах хандлага чинь зовоож байна уу? Жишээ нь, цалин орлогын зөрүүтэй байдлаас болж маргаан ихэвчлэн үүсдэг бол үүнд мөнгө ямар ч буруугүй шүү дээ. Харин бие биенээ хүндлэх сэтгэл дутмаг байна гэсэн үг. Тиймээс юуны түрүүн харилцааны үнэ цэнэ хүндлэл хайр дээр тогтдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Тайван ярилцаж, зорилгоо
тодорхойл.
Та үүнд эхлээд итгэх нь чухал. Хэрүүл маргаан хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Маргалдах үедээ бие бие рүүгээ бүү дайр. Xарин тайван байж нэгнээ сонс. Өөр өөрсдийн зорилго болон мөнгөө хэрхэн зарцуулахыг хүсч байгаагаа тайлбарлан ярилцаж нэгдсэн төлөвлөгөөтэй болсноор маргааны эх сурвалж үгүй болно.

3. Гаргасан төлөвлөгөөгөө
автоматжуул.
Урт хугацааны төлөвлөгөө мартагдах нь амархан байдаг. Нэгэн жишээ дурдъя: нэгэн хос машин худалдан авахын тулд сар бүр 200.000 төгрөг хадгалахаар төлөвлөжээ. Гэтэл эхнэр нь танилынхаа санал болгосон гар утсыг худалдаад авчихаж гэнэ (тийм ч хэрэгтэй байгаагүй). Ингээд хадгалах мөнгө үлдсэнгүй...үүнийг нөхөр нь мэдээд... дахиад л маргаан. Ийм тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд сар бүрийн орлогоос тодорхой хэмжээний мөнгө хадгаламжийн данс руу автоматаар ордог байх хэрэгтэй. Банкны ийм үйлчилгээ ч байдаг.

4. Бие биедээ үнэнч бай.
Бага гэлтгүй мөнгөний тал дээр бие биедээ үнэнч байж сур. Хэн нэгнээсээ нууцаар нэг ч төгрөг бүү зарцуул. Энэ нь хэн нэгний хараан дор байна гэсэн үг биш. Та хоёрын харилцаанд хуурах, нуух зэрэг хандлага байдаг л бол хэзээ ч нэгдмэл болж чадахгүй.

5. Бие биедээ өгөөмөр ханд.
Жишээ нь, хайрт тань сургуульд сурч мэргэжлээ дээшлүүлэхийг хүсчээ. Харин танд энэ нь тийм ч чухал санагддаггүй. Тэгсэн ч түүний төлөө мөнгөө цуглуулж эхэл. Түүний хүсэл мөрөөдөл таны хувьд ч эрхэм байх ёстой. Ингэж чадвал та ч мөн хүндлэлийг авах болно.

6. Адил тэгш эрхтэй гэдгийг
хүлээн зөвшөөр.
Мөнгөө хэрхэн зарцуулах шийвэр дээр гэр бүлийн хоёр адил тэгш эрхтэй. Хэн мөнгө олж байгаа нь энд огт хамаагүй. Та хоёрын олж байгаа орлого бүр танай гэр бүлийн дундын өмч байх ёстой. Мөн нэг нь тэжээж, нөгөө нь тэжээлгэж байна гэсэн хандлага хэзээ ч байж болохгүй. үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол мөнгөнөөс болж гардаг маргаан хэзээ ч тасрахгүй. Яваандаа гэр бүлийн харилцаа хүртэл эрүүл бус болно.

0 сэтгэгдэл:
Post a Comment