та 1072 ширхэг ХУВЬЦААНЫ бүртгэлтэй эсэхээ эндээс шалгаарай !!!



Одоохондоо хувьцааг зарах боломжгүй !!!
“Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн дансаа нээлгээд авчихсан цагт Таван Толгой арилжаанд ороод бүртгэлээ хаасны дараа нь хувьцаагаа зарж борлуулах, ашиглах эрхтэй болно
Доорх линкээр орж бүртгэлээ шалгаж болно.
https://net.schcd.mn/registration/default.jsp

Хувьцаа хуваарилагдсан гэдэг бол та хувьцааныхаа жинхэнэ эзэн болчихлоо гэсэн үг биш юм. Та заавал мэргэжлийн брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах ёстой. 
"Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгож байгаа. Хүсэлт гаргаад ашигласан бол тоо хэмжээ нь буурсан, эсвэл байхгүй байна. 
Тэгэхээр иргэн бүрт 1,072 хувьцааг зүгээр хуваарилчихсан байгаа. Брокер дилерийн компанид үнэт цаасны дансаа нээлгэснээр “Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тухайн хүний ӨМЧ болж байна гэсэн үг. 
Дансаа нээлгээгүй бол 1,072 хувьцаагаа зарцуулах эрх байхгүй. Дансаа нээлгэвэл үнэт цаасных нь дансанд нь хувьцаа нь байршина. 
Ерээд онд Монгол Улс өмч хувьчлалаар 475 компанийг хувьчилж байсан. Тэр үед хүн бүрт 7,000 төгрөгөөр хувьцаа авах эрх өгсөн. Тэр эрхийн бичгээ авчихаад өнөөг хүртэл хадгалчихсан хүмүүс байна. Яах ёстой байсан бэ гэхээр тэр хүн брокерийн компанид очиж дансаа нээлгээд дансандаа хувьцаагаа бичүүлж, өөрийн өмч болгох ёстой байсан.

Эрхээ эдлээгүй, өөрийн хувьцааг өмч болгож аваагүй хүмүүсийн хувьд цэнхэр тасалбар нь юу ч биш болсон. Тухайн үедээ дансаа нээлгээд явж байсан хүмүүст өнөөдөр хувьцаагаа зарж борлуулах эрх нь нээлттэй байгаа. 
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment