Амттан гэхээр л бид таргалуулдаг гэж боддог. Гэтэл заримдаа
амттан идэхийг ямар их хүсдэг билээ , галбирыг тань алдагдуулахгүй амттан хийх жорыг
танд зөвлөж байна.
- Овьёос-кофены трюфел
Орц:
Хасарваань – 15 ш
Овьёос – 4 х.х
Кокосын үйрмэг – 2 х.х
Кокосын тос – 2
х.х
Нунтаг какао – 2 х.х
Чимх ванил Нунтаг кардамон, цинамон эсвэл задь – ½ ц.х
Эспрессо – 30 мл
Хийх арга: Бүх орцыг нийлүүлж блендерт хийж минут орчим
цохих/пульс горим дээр нунтаглана. Бэлдсэн нунтгийг саванд хийж 10 минут
хөргөгчинд тавина. 15-20 ширхэг трюфел хэлбэрт бөөрөнхийлж өөрийнхөө хүссэнээр
какао, кокосын үйрмэг, самранд өнхрүүлнэ. Сайтар таглаж хөргөгч эсвэл
хөлдөөгчинд хадгална.
Элсэн чихрэнд өнхрүүлсэн цангис
Орц:
Цангис – 100 г (шинэ эсвэл хөлдөөсөн байж болно)
Элсэн чихэр – 70 г Элсэн чихрийн нунтаг – 50 г
Ус – 2 х.х
Хийх арга: Цангисаа угаана (хөлдүү бол гэсгээнэ). Сироп
бэлдэх: усандаа элсэн чихэр хийж хайлтал нь буцалгана. Бэлэн болсон сиропоо
бүлээн болтол хөргөөд цангис жимсээ хийж сиропоор бүтэн бүрнэ. Цангисаа гаргаж
ирэнгүүтээ элсэн чихрийн нунтганд өнхрүүлнэ. Хүнсний цаасан дээр чихэртэй
жимсээ тавьж биежүүлээрэй.
Хасарваань болон алмонд самартай “шоколадтай” чихэр
Орц:
Хасарваань – 20 ш
Ванилийн экстракт – ½ ц.х
Алмонд самар – 1 аяга
Кокосын үйрмэг – 1/3 аяга
Чимх давс Цинамон
– 1 ц.х
Алмонд самарны үйрмэг – бүрэх
Зөгийн бал – 1 ц.х
Хийх арга: Түүхий алмонд самрыг блендерт хийж 15 минут
орчим бутлаарай, эхлээд хуурай болж хэсэг хугацааны дараа өтгөн паста шиг,
харин 10 минутын дараа – крем болно. Блендерээс крем болсон алмондыг өөр саванд
юүлж багахан давс, кокосын тос эсвэл зөгийн бал өөрийн хүссэн хэмжээгээр хийнэ.
Блендерт хасарваань, ванилийн экстракт хийж сайтар хутгана. Блендертээ кокосын
үйрмэг, крем болгосон алмонд самар, какао, цинамон, давс хийж дахин сайтар
холино. Гараараа бөөрөнхий чихэр хэлбэрт оруулж какао, нунтаг самарнуудад
өнхрүүлж хөргөгчинд цагаас илүүтэй байлгана. Хадгалахдаа хуванцар тагтай саванд
хөргөгчинд хадгалаарай.
Шоколад, гаатай зайрмаг
Орц:
Гадил – 2 ш
Кешью самар – 1,5 ц.х
Гааны шинэ навч Нунтаг какао – 3 х.х
Хийх арга: Самраа усанд 2 цаг дэвтээнэ. Гадилаа хальснаас
салгаж дугуй хэлбэртэй хэрчинэ. Блендерт гадил, самар, зөгийн бал болон гааны
навчаа хийж сайтар холино. Нунтаг какаог нэмж мөн сайтар холино. Бэлэн болсон
зуурмагийг хэлбэртэй саванд хийж хөргөгчинд хонуулаарай.
Кунжут, кокосын үйрмэгтэй бөмбөлөг
Орц:
Кокосын үйрмэг – 100 г
Элсэн чихрийн нунтаг – 50 г
Кунжут – 50 г
Хуурай сүү – 100 г
Өтгөрүүлсэн
сүү/сгущенка – 4 х.х
Цөцгийн тос – 1 х.х Чимх ванилийн сахар
Хийх арга: Тосонд
кунжутаа өнгө нь өөрчлөгдтөл шарна. Дээрээс нь кокосын нунтгаа хийж шаргал
өнгөтэй болтол нь шарна, байнга хутгана. Галаас авч элсэн чихрийн нунтаг,
ванилийн сахар, хуурай сүүгээ хийнэ. Сайтар хутгана. Барьцалдуулахын тулд
өтгөрүүлсэн сүү хийнэ. Бөөрөнхийлж кокосын нунтганд өнхрүүлнэ. Нэг цаг
орчим хөргөгчинд байлгаад идээрэй.
0 сэтгэгдэл:
Post a Comment