ЗАЛХУУ ХҮМҮҮСИЙН ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЭЭЛТҮҮД


ЗАЛХУУ ХҮН хүн бүрт нүд үзүүрлэгдэж байдаг бол тэд өөрсийн асуудлаа шийдхээр бүтээсэн болгон нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн нээлт болон бүртгэгдэж тэд дэлхийн баян хүмүүсийн тоонд ордог нь гайхалтай юм.
1.   Нисэх онгоц-1930 онд
Зорисон газартаа аль болох хурдан очихийг хичээсэн ингээд Германы Хайнкл компани "НЕ-178" нэртэй тийрэлтэт онгоц бүтээсэн нь дэлхийн анхны сэнсгүй тийрэлтэт онгоц бөгөөд түүний хувилбарууд өөрчлөгдөн шинэчлэгдсээр эдүүгээгийн хамгийн боловсронгуй "Боинг-747" бүтээгджээ.
2.   Зурагт
Шотландын нэгэн инженер 1923 онд зурагтын анхны эх үүсвэрийг бүтээжээ.Хожим 1932 онд Их Британий BBC анх удаа тогтмол нэвтрүүлэг цацаж эхэлснээр өнөөдрийн, тоолж үл барагдах олон телевиз бий болжээ.
3.   Пенциллин
Аливаа өвчний эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн антибокуутын анхны үүсвэр болох пенциллинийн орлох бодисыг анх Шотландын судлаач Александр Флемингом 1928 онд нээжээ.хожим дэлхийн 2 дайны үед маш олон хүний амийг аварчээ.
4.   Цөмийн зэвсэг-1945 онд
Нью-Мексико мужийн Лос Ламас хэмээх талбайд атомын бөмбөгийн дэлбэрэлтийг анх хийжээ.Үүнээс сарын дараа бодит амьдрал дээр буюу Япон улсын Хирошима болон Нагасаки хотуудыг бөмбөгдсөн түүхтэй.Цөмийн зэвсэгийг анх Алберт Эйнштен үүсвэрийг тавьжээ.
5.   Компьютер
Их Британийн математикч Алан Тьрпинг 1943 онд анхны компьютерийг бүтээжээ.Харин өнөөдөр түүнээс хурдтай, боловсронгуй, олон үйлдэлтэй , бага оврын компьютерийг эх дэлхий дээр хэрэглэж байна.
6.   Жирэмсний эсрэг эм
Үүнийг 1945 онд Америкийн эмч Грегори Пинкус анх гаргажээ.Энэ эмийг хэрэглэснээр дэлхийн олон орны эмэгтэйчүүд байр сууриа өргөтгөж, хүсээгүй жирэмслэлтээс өөрсдийг найдвартай хамгаалах болжээ.
7.   Эрхтэн шилжүүлэх мэс засал
Өмнөд Америкийн Бүгд найрамдах Улсын эмч Кристиан Барпарт 1967 онд хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.Үүнээс хойш анагаах ухаанд хүний гар, арьс зэргийг шилжүүлэн суулгах нь ердийн үзэгдэл болоод зогсохгүй удалгүй хүний тархины эд эсийг шилжүүлэн суулгах гэж байна.
8.   Интернэт-1969 онд

АНУ-ын Өмнөд Калифорнид анх удаа нилээд зайтай байсан хоёр компьютерийг холбосон бөгөөд 1989 онд Их Британий иргэн Тим Бернес Ли үүнийг улам боловсронгуй болгосноор интернет бий болжээ.Өнөөдөр дэлхий дээр 2 тэрбум хүн интернетийг ашигладаг гэсэн судалгаа байдаг. 


Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment