Сүүлийн үед оюутан, сурагчид гадаадад сурч өндөр дээд боловсролтой нэгэн болохыг ихэд хүсдэг болсон цаг үе. Тиймдээ ч гадаадад боловсрол эзэмшинэ хэмээн “шуурч” яваад мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа залилуулах явдал нийгэмд цөөнгүй гарсаар байна.
Ийм төрлийн залилангийн хэрэг хэзээ гаардаг вэ гэхээр ямар нэгэн тэмдэглэлт баярын үеэр илүү их гардаг байна. Одоо удахгүй оюутнууд төгсч, хонхны баяраа тэмдэглэнэ. Түүний дараа зарим нэг нь ажилтай болж, зарим нь мэргэжил дээшлүүлнэ, гадаадад сурна гэж ар гэрийнхнээ шаналгана. Яг энэ үеэр залилагчид ажлаа хийхээр “анаж” байгаад залуусыг өөрсдийнхөө өгөөш болгодог байна. Тэд төгссөн оюутнуудыг “За чи их дээд сургуулиа төгсчихлөө. Одоо мэргэжлээ дээшлүүлж гадаадад сур. Чамайг найдвартай зуучилж өгнө. Дор нь ажилд болоод сургуульд оруулж өгч чадна. Зуучлалын хөлс гээд хэдэн ам.доллар өгчих. Тэгээд л болоо. Өөр асуудалгүй” гэж амархан боломжит нөхцөлийг танилцуулж байгаад тархийг нь угаана. Үүнийг сонссон хэн ч гадаадад боломжийн хямд үнэ өртгөөр, боломжит нөхцөлөөр явч сурахыг хүснэ биз дээ.
Үнэндээ залилагч нарт юу шаардлагатай байна. Түүн дээр дөрөөлж байгаад ажлаа гардаж хийнэ. Өөрөөр хэлбэл, эмзэг асуудлыг нь барьж байгаад залилан хийдэг гэнэ. Ийм замаар залилуулсан хохирогчдын тоо эрс нэмэгддэг аж.
Гадаадын тэтгэлэгт сургана гээд залилсан хоёр хэрэг шүүхээр шийтгэгджээ
Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд Хятадын 100 хувийн тэтгэлэгтэй сургуульд найдвартай сургаж өгнө хэмээн оюутнуудыг хуурч мэхэлж мөнгийг нь залилж завшсан эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст удаан хугацаагаар шалгасан юмдаг. Удаан хугацааны турш шалгуулсан эмэгтэй хүүхдүүдийн хохирол болох 1000-2000 ам.долларыг төлж барагдуулжээ. 50 хүүхэд тус бүрд дээрх мөнгийг нь төлсөөд салсан байна.
Энэ хэргээс гадна бас нэг ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж, зохих ял шийтгэлээ авсан юм. Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат, 31 настай эмэгтэй дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй Ө гэх эмэгтэй иргэдэд их хэмжээний учруулж, залилан хийсэн.
Тэрбээр гадаад улсад төрийн сангийн тэтгэлгээр сургана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байдаг. Тухайлбал, АНУ-д 10 мянган ам,доллараар, Австрид 20 мянган ам.доллараар сургана гэх мэтээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт уг хэргээ үйлддэг байжээ. Үүнэээс гадна байгууллагуудад гар ариутгагч бодис нийлүүлнэ гэх нэрийдлээр залилан хийдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, шүүхээр таслагдаж, эрүүгийн хариуцлага хүлээсэн.
Тэгвэл ийм төрлийн залилан байхыг үгүйсгэхгүй нэгэн зар цахим сүлжээнд гарчээ. Хэдхэн хоногийн өмнө “ОХУ-д хүссэн чиглэлээрээ Засгийн газрын 100% тэтгэлэгтэй суралцахыг хүсч байвал холбогдоорой. Тавигдах шаардлага байхгүй” гэсэн зарын дагуу холбоо барих утсаар нь холбогдлоо.
992678...гэсэн дугаар руу залгаж учрыг нь асуухад “Шалгалтын бүртгэлийн тухайд шалгалтандаа ороод бүртгэл өнөөдөр дуусч байгаа. Ерөнхийдөө энэ шалгалтад тэнцүүлж өгөх арын хаалганы ажил юм. Тавигдах шаардлага байхгүй. Хахуулын мөнгө 6 сая төгрөг. Таван жил сурах хөтөлбөртөй, тэтгэлэг авна. Нэг жил гаруйн төлбөрөөр таван жил сурчихна гэсэн үг. Орос хэлтэй бол асуудалгүй, орос хэлгүй гэвэл хэлний бэлтгэлд суухаар зургаан жил сурна гэсэн үг. Тиймээс явах гэж байгаа хүн нь дотуур байрны мөнгө, явах зардал, хоолныхоо мөнгөтэй байхад л асуудалгүй. Хэл муутай бол хэлний бэлтгэлдээ сууна. Ямар ч чиглэлээр сурсан ч болно. Шалгалтын хариу гарахаар өөрийн тань нэр асуудалгүй гараад ирнэ” гэж хэлээд утсаа таслав.
Тэрбээр би өөрөө хойшоо явах гээд ажил ихтэй байна. Нэг хүн рүү холбогдоорой гээд утас өгсөн юм. Тэр хүнтэй нь холбогдох гэсэн боловч утсаа ер аваагүй юм. Энэ бол залилангийн шинж агуулсан сэжигтэй зар яах аргагүй мөн байгаа биз. Хэн нэгэн нь яваад юу ч сурахгүй тус сургуулиас хөөгдвөл тэр 6 сая төгрөг завшсан хүний зол болж, мөнгөө өгсөн хүний хохь болоод үлдэх нь тодорхой байгаа биз.
Гэтэл, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын шугамаар оросын их дээд сургуульд элсэгчдийн анхааралд!
Монголын иргэд хийгээд Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүдийн сургалтын төлбөрийг ОХУ-ын төсвийн хөрөнгөөр бүхэлд нь төлнө.
Оросын холбооны их дээд сургуульд тэтгэлэгээр суралцуулахад төлбөртэй дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай хэн нэгэн зуучлагчаас санал болгож байгаа тохиолдол болгоны талаар дараах утас буюу цахим шуудангаар ОШУСТ-ийн ажилтнуудад даруй мэдэгдэнэ үү. Утас: 458-682, цахим шуудан: RCNK10@mail.ru
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх,
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал
Е.Г. Михайлов гэж холбогдох газрынхаа цахим хуудсанд бичсэн байв.
Манайхан танил талаараа дамжуулан зуучлуулж байгаад хохирдог
Хамгийн гол алдаа юу бэ гэвэл тэтгэлэг зарласан тухайн байгууллагад нь хандаж, тэтгэлэг, сургалтад хамрагдахыг илүүд чухалчилдаггүй, танил талаа харж яваад хохирсон тохиолдол байдаг. Тодруулбал, зуучилж байгаа тухайн хүнээ болон хувийн байгууллага, төрийн бус байгууллагыг нь сайтар судалдаггүй, бас мэддэггүй байна. Тиймээс сайн судлаач, мэдлэгтэй байгаач, наад захын хэлний мэдлэгээ дээшлүүлж, ямар сургуульд, ямар чиглэлээр суралцахаар явах гэж байгаагаа, мөн тус сургуулиас ийм тэтгэлэг зарласан үгүй юу гэдгийг мэдэх, судлах тал дээр алдаа дутагдалтай байна. хэлний мэдлэг, цахим сайтыг ашиглачих чадвартай байгаачээ залуусаа. Түүнээс гадна таныг зуучилж өгч байгаа хүн цаад сургуультай чинь албан ёсны гэрээ хийсэн байна уу, таныг хулхидахгүй залилахгүй байх гэсэн баталгаа байна уу гэдгийг сайн судлах шаардлагатай байна. Гадаадад сурах, сургалтад суух асуудалд хуулийн дагуу хандаачээ. Хуулийн дагуу гэдэг нь албан ёсных уу, ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байна. Төрийн бус байгууллага гэрээ хийж байгаа бол цаана нь ямар байгууллагатай хэрхэн гэрээ хийж, хэдэн жилийн туршлагатай юм, хэдэн жилийн хугацаанд хэчнээн хүүхэд зуулчилсан өгсөн тоо баримт нь байна уу, цаад сургуулийнх нь цахим хаяг руу нь ороод таныг зуучилж өгөөд байгаа ТББ болон хувь хүний талаарх мэдээлэл яг байна уу, гэрээ хийсэн нөхцөл нь таарч байна уу гэдгийг сайтар харж судлаач. Мөн сургуульд нь сурах шалгуурыг хэр хангаж байгаагаа хянах хэрэгтэй. Түүнчлэн гадаадын сургалт, тэтгэлэгүүд 3 сараас 5 жил хүртэлх хугацааных байдаг. Гэтэл хэдэн жилийн хэдэн сарын сургуульд сурахаар явж байгаагаа ч мэддэггүй хүмүүс байдаг гэнэ.
Уг нь тэтгэлэг дээр нь жилийн 30%, 70% зарим тохиолдолд 100% зардлыг даана гэж орж ирдэг юм билээ. Тэгээд ч 30% 70%-ийнх нь болзлыг хангах шалгуур нь тодорхой байтал түүнийг нь сайтар уншихгүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болж 70% гэсэн тоог нь хараад л “Өө ёстой цаанаас нь бүх зүйлийг нь 70 хувь нь даачих юм байна” гээд ойлгоод яваад очтол өөр 70% болоод хувирдаг. Жишээлбэл орон байр, хоол хүнсний 70 хувь байх жишээтэй.
Түүнээс гадна манайхны нэг гол алдаа нь танил талаа харж, хахууль өгч сургуульд явах гэсэн санаа агуулдаг. Жишээлбэл, “АНУ-аас нэг тэтгэлэг зарлалаа” гэхэд тэр тэтгэлэгийн талаар холбогдох газар болон Элчин сайдын яамнаас нь яагаад асууж тодорхой мэдээлэл авч болно доо. Гэтэл тийм биш, шууд танил талаа хайж, хэдэн төгрөг атгуулж байгаад тэр тэтгэлэгт хамрагдаж, амар хялбар аргаар сурахыг хүсдэг байна. Тэгж яваад л залилагчийн гарт орж, мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохирдог. Ямар ч баталгаагүй хүмүүст мөнгөө өгч алддаг гэсэн үг. Өөрийнх нь олсон тэр хүмүүс тэр тэтгэлэгт хамаатай юу үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй. Хэлсэн үгийнх нь дагуу 3000 ам.доллараа өгөөд, хэлсэн анкетийг нь бүрдүүлж ирдэг. Тэгээд л хэд хоногийн дараа дуудна гэж хэлээд мөнгийг нь аваад л ор сураггүй алга болно. Ингэж л залилуулдаг байна. Тэтгэлэгт сургана, гадаадад сургалтад хамруулна гэсэн зарын дагуу залилуулж хохирсон иргэдийн ихэнх нь танил тал, найз нөхдөөрөө дамжуулж яваад хохирсон байдаг.
Гэтэл үнэн хэрэг дээрээ хахууль өгөөд эндээс очсон хүүхдүүд тухайн сургуульдаа тэнцэхгүй бол шууд хөөгддөг байна. Тэгээд л сургуулиасаа хөөгдсөн этгээд эх орондоо эргэж ирээд хахууль өгсөн этгээдүүдээ буруутгаж “Би залилуулчихлаа, гадаадад сургуульд зуулчилж өгнө гээд миний мөнгийг авсан” хэмээн цагдаад гомдол гаргаж, хохирогч болдог ажээ. Үнэн хэрэг дээрээ өөрсдийнхөө буруугаас болж хохирогч болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Гэтэл тэтгэлэг зарласан байгууллага олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлахгүй. Хаана хаана хяналт чанга болсон цаг. Албан ёсны тэтгэлэг бол хэзээ ч залилангийн шинж агуулахгүй. Тиймээс гадаадад сургуульд сурах гээд явах гэж байгаа бол мэдлэг боловсролтой байгаачээ. Хамгийн гол нь мөнгөө бэлтгэхийн оронд толгойгоо бэлтгэ ээ. Ингэх юм бол залилуулахгүй ээ, монголчуудаа.
Гэтэл зүгээр л хий хоосон мэт санагдахгүй ч хэн нэгний хэлсэн үгэнд итгээд хэдэн мянган ам.доллар гарт нь атгуулчихаад та хилийн дээс юу ч бодолгүй алхлаа. Та хэл ус сайн сураагүй, мэдлэггүйгээс болж хүний наймааны золиос болвол яанам бэ. Гэхдээ бүгдийг хар бараанаар харж бодоод яахуу. Заримд тохиолдолд 1000-аас нэг ч гэсэн азтай байхыг үгүйсгэхгүй. Итгэж найдсан хүн нь гадаад руу зуучлаад, тэндээ очоод хүссэн сургуульдаа үнэ төлбөргүй, эсвэл 70-100 хувийн хөнгөлттэйгээр суралцаж төгсөөд ирсэн хүмүүс байгаа.
Гэтэл ямар ч мэдлэггүй хэрнээ мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүд хэн нэгэнд хахууль өгч байгаад хохирсон тохиолдол цөөнгүй бий. Тэд мөнгө л байвал ямар ч хамаа байхгүй, зорьж байгаад гадаадад сургууль соёл дүүргэнэ гэсэн өчүүхэн бодол тээдэг бололтой. Түүнээс гадна хэл ус сайн сураагүй хүн гадаадад гарч сурч ажиллана гэдэг хэцүү хүндрэлтэй асуудал болоод байна. Нэгэн жишээ бичихэд, урав хоногийн өмнө нэгэн охин Герман улс руу сурахаар мөн давхар гэрийн үйлчлэгч хийж мөнгө олох зорилготой явлаа. Тэр охины хувьд найзаараа зуулчлуулсан бөгөөд Герман хэлний бэлтгэлд гурван сар суусан. Гэхдээ тэр герман хэл сайн сураагүй ч ойр зуурын үгнээс хэтрэхгүй. Цаад хүүхэд харуулах айл нь анкет бөглөхийг шаардаж, мөн амьдралынхаа талаар болон ямар ажил хөдөлмөр эрхлэх талаар тов тодорхой емейл явуулжээ. Нөгөө охин тэр емэйл хаягийг орчуулж чадахгүй, хэлний бэлтгэлийн багшаараа орчуулгаж байгаа юм. Ийм л хүн хилийн дээш алхаж байгаа нь эмгэнэлтэй мэт санагдавч нөгөө талаараа харамсалтай юм шиг.
Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж гадаад дотоодын сургуулиуд элсэлт авч эхэлсэнтэй холбоотой ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргадаг. Сүүлийн үед оюутан сурагчид гадаадад суралцах хүсэлтэй байдаг. Үүнийг дагаад оюутан сурагчдыг гадаадын их, дээд сургуулиудад их хэмжээний мөнгөөр зуучилдаг компани төдийгүй хувь хүмүүс олширсон. Тиймээс гадаадын сургуульд зуучлах, урьдчилгаа авах зэргээр иргэдийг залилж болзошгүйг албаныхан байнга анхааруулсаар байна.
эх сурвалж: zaluu.com
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment