НӨХГ энэ сарын 8-наас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болжээ.
НӨХГ-аас дээрх хоёр дүүрэгт суурин болон хээрийн судалгаа хийж, 18 мянга 216 нэгж талбарт газар өмчлүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Газар өмчлөх хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn цахим хуудас болон дүүргүүдийн Өмчийн харилцааны газраар дамжуулах хүлээн авах аж.
Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг НӨХГ-аас мэдээлэв.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт өмчлөх боломжтой байршлын жагсаалтыг хүргэж байна.
Сүхбаатар дүүрэгт:
- Ар хустай
- Цолмон,
- Цээнэ,
- Бэлхийн даваат,
- Бэлхийн мааньт,
- Гоодой,
- Баянбулаг,
- Бэлхийн хадат,
- Бэлх, Бэлхийн цуурайт
- Хандгайт,
- Хандгайтын богино,
- Хуурай мухар,
- Майхан толгой,
- Санзай,
- Сэлбэ,
- Сэлх,
- Шарга морьт,
- Зуун мод
Харин Чингэлтэй дүүрэгт:
- Жигжид,
- Яргайт,
- Ар согоот,
- Гүнт,
- Ойн булаг,
- Шадивлан,
- Яргайтын богино зэрэг долоон аманд нийт 26 байршилд өмчлөлийг явуулах юм.
0 сэтгэгдэл:
Post a Comment