Минутын дотор хэрхэн тайвширч болохыг ЭНДЭЭС сураарай ХҮН БҮРТ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ


Хэрвээ та амархан бухимддаг, их ууртай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй шүү.

Богино хугацаанд тайвшрахын тулд өөрийн ухамсартаа хийсвэр дүрийг бий болгон төсөөлөх хэрэгтэй. Бид хийсвэрлэлийн тусламжтайгаар хүрээлэн буй орчноосоо их хэмжээний мэдээллийг авдаг. Сэтгэл зүйчид ийм хийсвэр дүрслэлийн тусламжтайгаар цочирсон мэдрэлийг хамгийн богино хугацаанд тайвшруулж болно хэмээн үзэж буй бөгөөд ус болон цагаан өнгийг хамгийн сайн нөлөөтэй гэдгийг нотолдог байна.
   ДАСГАЛ
Богино хугацаанд тайвшрахын тулд суугаад, нүдээ аньж, биеэ суллаад тунгалаг биш цагаан усыг харж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Зулай дээрээс асгасан энэ цагаан ус нүд, хацар, уруул гээд нүүрийг тань даган доош урсаж, сэрүүн оргиулахыг мэдэр. Ус доош хүзүү цээжийг даган аажуухан урссаар бүх л биеийг норгож байна хэмээн дүрслээд үз. Энэ дасгалыг 30 секунд гэртээ хийгээрэй. Дараа нь цагаан ус аажуухан урссаар шаланд байгаа цорго руу урсан орж байна хэмээн төсөөл. Харин энэ цоргоор цагаан устай хамт таны бүх л стресс, бэрхшээлүүд чинь урсаад явчихлаа хэмээн төсөөлсний дараа гүн амьсгаа аваад нүдээ нээгээрэй.
манай мэдээлэл танд таалагдвал share хийж бусаддаа хүргээрэй

Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment