Анхны сэтгэгдэл
маш чухал, анх уулзаж байгаа хүнээ хараад шууд л өмссөн хувцасаар нь дүгнэдэг. Бүү санаа зов зүгээр л өөрийгөө өөрчил тэгээд улам сайхан өөртөө итгэлтэй амьдар залуусаа.
Сороочкон
цамц
Цамц сонгон авах алтан дүрэм – сороочкон цамц пиджакнаас тань цайвар байх ёстой.
Цагаан, цэнхэр, цайвар ягаан, саарал зэрэг өнгүүд бол сороочкон цамцын классик өнгүүд
гэж тооцогддог. Манжет болон захыг хэртээж хөлсний үнэр шингээхгүйн тулд цамцаа
өдөр болгон сольж байх хэрэгтэй.
Зангиа зүүхдээ анхаарах зүйлс
Толбо болсон болон хиртсэн зангиа зүүхгүй байх.
Зангианыхаа өнгийг костюм цамцныхаа өнгөтэй зохицуулан сонгох хэрэгтэй .
Зангиаг зангидсан байхад урт нь бүсэнд ялимгүй хүрсэн эсвэл бага зэрэг илүү
гарсан байвал тохиромжтой.Хантааз өмссөн үедээ зангиагаа хантаазны дотуур далд хийнэ.
Хоолойн хэсэгт сул биш сайн чанга зангидна.
Зангиаг өдөр бүр сольж зүүвэл шинэ сэргэг харагдана.Дөрвөлжин хээтэй костюм дээр дөрвөлжин хээтэй юм уу, судалтай зангиа зохихгүй,
дан өнгийнх сайн тохирно.
Гүн өнгөтэй костюм дээр улаан өнгийн зангиа сайн зохино.
Гутал
Дүрэмт хувцас өмссөн бол хар, хүрэн өнгийн гутал дажгүй.
Хар гутал дээр хар, хүрэн, саарал өнгийн костюм сайн зохьдог.
Хүрэн гутал дээр хүрэн, шаргал, саарал өнгийн костюм сайн зохино.
Хар хөх өнгийн костюм дээр хүрэн гутал өмсвөл зохимжгүй.
Дүрэмт хувцасны гутлын хамт цагаан оймс өмсдөггүй.
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment