“Цэнхэр үст” Э.Цэрэн, Б.Насанбаяр хоёр бие биенийгээ хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт өргөдөл гаргаад удаж байна. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа цагдаагаас дуудаагүй гэсэн тайлбарыг өгч байсан Э.Цэрэнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс зарлан дуудах хуудас албан ёсоор иржээ.
Түүнийг гэрчээр дуудаж байцаахаар болсон бөгөөд дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй бол албадан ирүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэдгийг анхааруулжээ. Ийнхүү Э.Цэрэн мөрдөн байцаагчийг дуудсан цагт нь очиж байцаагдаад байхаар болжээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment