Бүсгүйчүүдээ дэрвэгэр сормуустай болохыг хүсч байна уу ???


Эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг илтгэх нэгэн зүйл бол нүд. Нүдээ сайхан харагдуулахын тулд сормуусаа дэрвэгэр гоё болгохыг бид хүсдэг шүү дээ. Харин дэрвэгэр сайхан сормуустай болохын тулд...

•    Будахад сормуус тостой байж болохгүй

•    Сормуус будах сойз богино, өтгөн үстэй, үзүүр нь нарийн байвал зохимжтой

•    Сормууснууд хоорондоо наалдвал хэт будмал мэт эвгүй харагддаг учраас сойзонд будгийг их хэмжээгээр түрхэж болохгүй.
 Сайн чанарын сойзонд будаг ихээр тогтдоггүй учир худалдаж авахдаа анхаараарай
•    Сормуусны будаг үргэлж шинэ байх ёстой.

•    Будахдаа зовхины дундаас хоёр тийш гадна гадаргууг, дараа нь дотор талын хэсгийг будна.
•    Сормуусны үзүүр нилээд цайвар байдаг учир будчихвал зовхио дэвсгэрлээд  улам урт, тод гоёмсог харагддаг. Богино учраас эхлээд доод сормуусыг буддаг.

•    Сормуусны угаар хөмсөгний харандаа буюу нарийн бийрээр зураас татвал шингэн сормуус өтгөн харагдана.

•    Нүдний дотоод булангийн сормуус будагдахгүй үлдэх явдал байдаг учир нарийн үстэй сойзоор тусад нь будаарай.

•    Сормуусыг эхний будалтын дараа хатаагаад дахин будна. Хоёр дахь будалтын дараа сормуус хоорондоо наалдвал хатахаас нь өмнө зориулалтын сойзоор самнаж салгаарай.

Таньд бидний нийтлэл таалагдвал доор байгаа FACEBOOK дээр дарж share хийж найзууддаа хүргээрэй!
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment