Шуурхай: Х.Баттулга гишүүний өрөө рүү цагдаа, тусгайгийхан дайрч оров

Яг одоо УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь албан өрөө рүү нь тусгай албаныхан болон цагдаагийхан нэвтрээд байнаХуулийн байгууллагынхан яг ямар зорилготойгоор уг үйл ажиллагааг явуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Болж буй үйл явдлын зураг

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын ойрын хүн гэгдэх Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, туслах бүсгүй Г.Түвшинжаргал нарыг  Цагдаагийн газраас баривчлан саатуулаад байгаа билээ. Мөн өнгөрсөн шөнө түүний ойрын хүрээний хоёр хүнийг цагдаагийн газраас баривчилсан байна.
 
Мөн  Х.Баттулга гишүүн болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэмээн шалгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр хуралдсан бүлгийнхээ хурал дээр "Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаанаЗасагтай чинь хариуцлага тооцно" гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment