СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР
Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болжээ.
БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлэх юм байна.
1. Хуваарь
Бүртгэл
|
Хуваарь зарлах
|
Шалгалт
|
Хариу зарлах
|
Бүртгүүлэх иргэний нас
|
2016.04.25-27
|
2016.05.09
|
2016.05.23~
|
2016.06.20
|
1976.04.26 – 1998.04.25
|
※ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны үйл ажиллагаа ба бүртгүүлэх иргэдийн тооноос хамааран шалгалтын хуваарьд өөрчлөлт орж болно.
1-р ээлж : 09:20
2-р ээлж : 12:20
3-р ээлж : 14:50
Анхааруулга:Заасан цагаас өмнө ангидаа орсон байх ёстой.
2. Ажиллах салбар : аж үйлдвэр, загас агнуур, газар тариалан ХАА, барилга, үйлчилгээ
Анхааруулга: Нутаг буцахаас өмнө хамгийн сүүлд ажиллаж байсан үйлдвэртээ ажиллахыг хүсэх тохиолдолд 1-ээс дээш жил ажилласан байх ёстой ба тухайн ажиллаж байсан үйлдвэрт хамаарах ижил үйлдвэрийн салбарыг сонгоххэрэгтэй. Иймд ажил хайгчаар бүртгүүлэх үеийн үйлдвэрийн салбарыг сонгож бичихдээ анхааралтай хандах.
3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Ажиллах салбар тус бүрээр 200 оноо авах ёстойгоос 80-аас дээш оноо авсан иргэдээс ажиллах салбараас хамаарахгүйгээр онооны дараалалаар сонгох ба сонгох хүний тоог дараа нь жич зарлана.
4.Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь
Шалгалт авах газар : СХТТШ-ын Компьютерт суурилсан тестийн танхим
Шалгалт өгөх өдрийн хуваарийг зарлах мэдээллийн хэрэгсэл
- СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )
- Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний Төвийн зарлалын самбар
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
· БНСУ-д 4жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх/2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/
· 18-39 настай 1976 оны 4 сарын 26-ноос 1998 оны 4 сарын 25-ний хооронд төрсөн байх
· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх
· Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
6. Бүртгэл
Бүртгэл явагдах хугацаа : 2016.04. 25 – 27 (3 өдөр)
Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний Төв
Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
-БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар,
-Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.) Бүртгэлийн анкетан дээр шалгалтын дугаар хэвлэгдсэн байх тул нэг хүнд нэгийг өгч бүртгэх бөгөөд алдаатай бичсэн бол штрихээр засна уу. Бүртгэлийн анкетан дээр боломжтой бол овог нэр англи үсгээр бичигдсэн пасспортын хуулбарыг наана.
• 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж төлсөн баримт - Шалгалтын хураамж: 24$ доллар
※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)
Ирсэн дараалалаар бүртгэх бөгөөд бүртгэхээр товлосон тооноос хэтрүүлэн бүртгэсэн иргэдийн тухайд нэмэлт шалгалт авах өдрийг товлон шийдвэрлэж авна. Тус шалгалтын хуваарийг бүртгүүлсэн иргэн тус бүрээр гаргаж зарлана.
7. Шалгалтын бүтэц ба оноо : 2016. 05.23
Бүтэц
|
Асуултын тоо
|
оноо
|
Цаг
|
нийт
|
50
|
200
|
70минут
|
унших
|
25
|
100
|
40 минут
|
сонсох
|
25
|
100
|
30минут
|
Стандартад нийцсэн тестийн бүтэц ба оноо өгөлт
- олон төрлийн сонголтын асуултууд
- Унших, сонсох шалгалт нь завсарлагагүйгээр шууд үргэлжлэн явагдана.
Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.
Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт
- Шалгалтын тасалбар
- Анкет бөглөхдөө хавсаргасан иргэний үнэмлэх буюу гадаад пасспорт
Анхаарулга: Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
8. Дүн гаргаж зарлах
Хариу зарлах өдөр : 2016 оны 6 сарын 20
Зарлах мэдээллийн хэрэгсэл
- Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний Төвийн зарлалын самбар
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны цахим хуудас ( www.eps.go.kr)
- СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
- Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалт өгсөнөөс хойш 2 жил байна.
9. Анхаарах зүйлс
⃝ Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтанд тэнцсэн ч
хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
⃝ СХТТ тусгай шалгалтанд тэнцсэн иргэнийг биржид байршуулах ажилд зуучлах
гэх мэт дахин ажиллахаар явах хугацааг багасгах зорилгоор явахын өмнөх сургалтнаас чөлөөлнө.
⃝ Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх
мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.(эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно.)
⃝ Шалгуулагч нь хуулж хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг
хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
⃝ Шалгалтанд бүртгүүлсэн иргэний пасспорт дээрх хувийн мэдээлэл нь анкетанд бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөр зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-ын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй тул хувийн мэдээлэлийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө хариуцна.
O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаварыг “ The Standard Textbook for EPS-TOPIK “ сурах бичгэнд түшиглэн нийтэд ил болгоогүй аргаар боловсруулна.
<Standard Textbook сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >
Бүлэг
|
Агуулга
|
Цахим хуудасны хаяг
|
HRD Korea
|
Textbook file (PDF, Sound source)
|
http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2
|
EPS-TOPIK
|
Textbook file (PDF, Sound source)
|
СХТТ тусгай шалгалтанд тэнцсэнээр БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг зөвхөн авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд орно гэсэн баталгаа болохгүй.
Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй болон Солонгост хууль бусаар оршин сууж байсан бол ажил хайгчаар бүртгэх боломжгүйг анхаарна уу.
|
Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ Судалгаа Мэдээллийн Үндэсний Төв нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй болно. СХТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ Судалгаа Мэдээллийн Үндэсний Төвөөс Солонгосын хөдөлмөрийн биржэд байршуулсаны дараа монгол улсын ажил хайгч иргэнийгсолонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ.
Хэрвээ ямарваа хувийн байгууллагууд ажиллах хүч илгээх энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.
|
СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (бүртгэлийн үеийн төгрөгийн ханшаар бодох) байх бөгөөд шалгалтанд тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ Судалгаа Мэдээллийн Үндэсний Төвөөс тогтооно. ХЭҮСМҮТ-өөс өөр ямар нэгэн хувь хүн болон байгууллагад Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх зөвшөөрөл олгоогүй болно. Иймд ямарваа нэгэн хувь хүн буюу байгууллагийн БНСУ-д ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.
|
Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам
Хэрэгжүүлэгч : БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар
Хамтран ажиллах байгууллага : Монгол улсын Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ,Судалгаа Мэдээллийн Үндэсний Төв
buzznews.mn
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment