Улаан бурхан өвчнөөс ингэж сэргийлээрэй!!!

Энэхүү өвчний нууц хугацаа 9-14 хоногт үргэлжилнэ.  Хамгийн богино хугацаа 7 хоног, дундаж нь 16-18. Хамгийн эхний шинж тэмдэг нь өндөр халуунтай байх, бөгөөд мөн сульдах, толгой өвдөх, уйлагнах, хоолны дур буурах гэх мэт байна. 
Өмнө нь дарагдсан улаан бурхан өвчин дахин эрчээ аван дэгдэж байна. Жаахан хүүхэд гэлтгүй сурагч, оюутнууд ч өртөж байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ анхаарал тавин улаан бурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээ заавал аваарай. Ялангуяа өвөл болон хаврын улиралд эрчээ авдаг.

Энэхүү өвчний нууц хугацаа 9-14 хоногт үргэлжилнэ.  Хамгийн богино хугацаа 7 хоног, дундаж нь 16-18. Хамгийн эхний шинж тэмдэг нь өндөр халуунтай байх, бөгөөд мөн сульдах, толгой өвдөх, уйлагнах, хоолны дур буурах гэх мэт байна. 
Улаан бурханы вирус нь агаар дуслын замаар мөн зарим тохиолдолд нүдний салстаар халдварлана. Нэг удаа өвчилсөн бол хүний биед дархлаа суун дахин өвчилөдөггүй. Өвчний вирус нь гадаад орчинд тэсвэр муутай бөгөөд нарны туяа, ариутгалын бодист шууд үхдэг. 

Цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдтэй та бүхэн амны маск заавал зүүж явуулаарай. Энэхүү өвчнөөр оюутнууд маш ихээр өвчилсөн байгаа тул, ялангуяа ШУТИС-аас 200-аад оюутан өвчилсөн байна. Тэр бүү хэл Халдвартын эмнэлэгт ШУТИС-ийн оюутны тасаг гэж нээсэн гэж өчигдөр сонссон. Тиймээс насанд хүрэгчид мөн адил ажил, амралт нойроо сайтар зохицуулж байхыг зөвлөж байна. 

Шинж тэмдэг: 
-Халуурах
- Нүд улайх, нуухтах, нулимс гоожих
- Нүүр хөөнгөтөж хавагнана
- Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрнэ
- Уур уцаартай
- Нойр хямрана
- Хоолонд муу болно
-Бие суларч сульдана
- Дунд чих үрэвсэнэ
- Хоолой сөөнө

Тууралт:
Тууралт нь нүдний салст болон хэлэнд эхэлж гарна. Эхний 1-3 хоногт нүүр, толгой, чихний ар, хүзүүгээр тууралт гарна. Дараагийн 4-6 хоногт цээжин бие, гар, нуруу гэдсээр туурна. 
Урьдчилан сэргийлэлт: 
- Нойтон цэвэрлэгээ сайн хийх
- Агааржуулалт сайн хийх /анги, гэр/
- Гарын ариун цэврийг сайтар сахиж, санитол хэрэглэх
- Өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийх
- Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь вакцинд хамруулах 
- Хүүхдэд амин дэмээр баялаг хүнс өгөх, амин дэм уулгах 
Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг та заавалчгүй анхааралдаа аваарай. Хэрэв танд болон таны хүүхдэд улаан бурханы шинж тэмдэг илэрвэл даруй өрхийн эсвэл ойрхон байгаа эмнэлэг очихыг зөвлөж байна!
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment