Бигнүүр хэрхэн тавих вэ?

 Амралтын өдөр охид бүсгүйчүүддээ зориулж бигнүүр тавих талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Бигнүүр нь түрхэцээс бага зэрэг ялгаатай. Учир нь бигнүүр тавих түрхлэг нь бүлээн байх ба хагас цаг хэртэй дулаанаа алдахгүйгээр тавьдаг. Иймд бигнүүрээ  тавиад агаар нэвтрүүлэхгүй даавуугаар бүтээдэг юм шүү.

Нарийн хэрчсэн тавин грамм хулууг зуун грамм усанд хийж зөөлөн галаар арван минут буцалгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал нэмж сайн хутгаад бүлээнээр нь марльд хавчуулан нүүрэндээ тавьж, зузаан алчуураар бүтээгээд хорин минутын дараа авна.

Түүж хатаасан шилмүүсний навчыг хандлаад байнга нүүрээ шавшина. Мөн шилмүүсний хандтай ваннд суувал бүх биений арьс булбарай зөөлөн болоод зогсохгүй шилмүүсний үнэрт алжаал ядаргаа тайлагдан ой хөвч, хөдөө нутгаар аялсан мэт санагдах болно.

Өндөгний шар уургийг авч дээр нь чидун жимсний тос, лимоны шүүс бага зэрэг хийж хутгана. Дараа нь бүлээтгээд бигнүүр тавьж дуусгаад лимоны шүүстэй усаар булхан цэвэрлэнэ.

Улаан буудайн гурил бүлээн сүүтэй хольж хутгаад бигнүүр тавина. 30 минут тавиад авч зөөлрүүлсэн усаар угаана.

Лааны тосыг хайлуулж бүлээн болгоод хагас см хиртэй зузаан түрхэж царцтал нь байлгана. Энэ нь арьсыг сайн цэвэрлэж өгдөг.

Хуурай сүүгээр тавих бүгнүүр. Хуурай сүүг бүлээн усанд юмуу эмийн ургамлын хандаар хутгаж түрхэнэ. Мөн бүлээтгэж хэрэглэх ба энэ нь нүүрний арьсыг цэвэрлэж өнгөлөг болгоно.

Оливын тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг. Уг тосыг бүлээсгээд гурав давхарласан марлинд шингээж, нүдээ ил гарган нүүрээ бүтээнэ. Дээрээс нь нүүр гарын алчуураар бүтээж өгнө. 25 минутын дараа бүлээн усаар угаана.

Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment