1. Бууцай
Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг. Хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг.
2. Өндөг
Өндөг бол харьцангуй бага калорийн агууламжтай тул хэрэгцээт уургийг биед хуримтлуулдаг. Өндгөнд төмрийн агууламж их тул урагт ямар нэгэн сэтгэц, мэдрэлийн гажиг үүсэхээс урдчилан сэргийлдэг байна.
3. Тараг
Дунджаар цэвэр тараг өдөрт хоёр удаа хэрэглэснээр ургийн өсөлтийг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Тараг болон цагаан идээнд кальцийн агууламж их тул хүүхдийн өсөлтийг дэмжихээс гадна ясны эрүүл мэндэд тустай.
4. Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд
Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдэнд эрдэст чанар маш өндөр. Жирэмсний эхний гурван сар, хожуу хордлогод тун сайн. Учир нь жирэмсний хордлого эхийг ядарсан үед ихээр илэрдэг. Иймээс төрөх хүртэлх хугацаанд хэрэглэснээр алдагдсан эрч хүч, дархлаа сайжирна.
5. Самар, маалинганы үр
Хэрэв загас болон Омега-3 идэж чаддаггүй бол самар идэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр хүнсэнд амин дэм ихээр агуулагддаг. Ургийн тархины өсөлтийг дэмжинэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment