Харумафүжи Д.Бямбадорж оны шилдэг сүмоч болжээ


Японы спортын гол хэвлэл болох "Хойчи Шимбүн"  сонины газар 2016 оны "Шилдэг сүмо бөх"-ийг шалгаруулжээ. Эцсийн шатанд ёкозүна Хакүхо, Харумафүжи болон озеки Кисеносато нар шалгаран үлдсэнээс 70 дахь аварга Харумафүжи Д.Баямбадорж шилдэгээр шалгарчээ.
"Хойчи Шимбүн" сонины газар түүнийг энэ онд бүх тэмцээнд  тэгш сайн барилдсан хэмээн үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар болжээ.  Дашрамд сонирхуулахад энэ сарын Хацу башё ням гаригт буюу 8-нд эхлэнэ.
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment