Олон төрлийн хортой хавдар байдгаас илрэх шинж тэмдгүүд нь өөр өөр. Харин бүх хавдрын үед илэрдэг нэг л ерөнхий шинж тэмдэг байдаг ба хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Гарыг бие организмын толь гэж нэрлэдэг. Тэгвэл гарын арьсаар хорт хавдрын анхны шинж тэмдгийг нарийн тодорхойлж болдог ба эмч нар ч анддаггүй аж.
Хорт хавдрын анхдагч шинж тэмдэг
Гарын арьс цэврүүтэх, хагарч гэмтэх, тавхайж зузаарах зэрэгт анхаарлаа хандуулах шаардлагатай гэнэ. Хатуу ширүүн арьстай байгаа нь маш аюултай, ноцтой шинжид тооцогддог.
Хэрвээ хүн биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэггүй, сүүлийн үед гарандаа ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй бол арьсанд ийм өөрчлөлт гарах нь бие организмд маш аюултай үрэвсэл явагдаж байгааг илтгэж байдаг гэнэ. Ихэнх хүмүүс хавдрын энэ шинж тэмдгийг тоолгүй өнгөрөөдөг тул энэ эргээд эрүүл мэндэд нь асуудал дагуулдаг. Энэ үедээ нь хавдраа оношлуулж чадвал хорт хавдар эхний үе шатандаа эмчлэгддэг өвчин юм.
Хэрэв танд болоод таны ойр дотныхонд чинь гарынх нь арьсанд дээрх асуудлууд ажиглагдвал эмчид зайлшгүй хандах шаардлагатай юм.
Эх сурвалж: www.madmood.net
0 сэтгэгдэл:
Post a Comment