ЭХНЭР НӨХӨРҮҮД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Ч НЭГ НЭГНЭЭСЭЭ ЮУ ХҮСДЭГ БОЛХЫГ ЭНДЭЭС УНШИНА УУ !!!


Эр хүнийг удирдан чиглүүлэх хүч эхнэр хүнд байдаг та нөхөртөө эдгээр энгийн үгсийг хэлж урамшуулж байгаарай.

Эр хүний эхнэрээсээ сонсохыг хүсдэг 10 үг
1. Би чамд итгэдэг. 
"Би чамд итгэдэг" гэсэн үгийг нөхөр тань сонсоод хормын төдийд л өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэх болно. Таны нөхөр амьдралын олон асуудал дээр ухралт хийх зүйлтэй тулгарч байдаг. Иймээс энэ үг бол түүнд өөртөө итгэх итгэлийг өгөх нууц зэвсэг юм. 
2. Чи минь хамгийн мундаг удирдагч
Эрэгтэй хүн бүр манлайлагч удирдагч байхыг хүсдэг. Харин энэ үгийг сонссон таны нөхөр баярлах бөгөөд түүний чадварыг бэхжүүлнэ. 
3. Би чамаараа их бахархдаг
Эрэгтэй хүн гэр бүл эхнэр, хүүхүүдийнхээ эрэлхэг зоригтой баатар нь байхыг хүсдэг. Тиймдээ ч энэ үг таны нөхрийг яг л баатар болсон мэт санагдуулдаг байна. 
4. Чамтай л хамт байхдаа аюулгүй байдаг
Чамд хэрэгтэй байсан зүйлийг нөхөр тань байнга авч ирдэг. Тиймээс энэ бүхний төлөө нөхөртөө баярлалаа гэж хэлээрэй. 
5. Чиний зөв, миний буруу байсан
Хичнээн таны зөв байсан ч заримдаа та бууж өгөх хэрэгэй. Яагаад гэвэл эрэгтэй хүн ялагдалд дургүй. Энэ нь ч таны гэрлэлтийг хамгаалах болно. 
6. Гэр бүлдээ хийсэн бүх зүйлийн төлөө маш их баярлалаа 
Таны нөхөр гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олж, хэрэгтэй бүх зүйлээр хангадаг учраас нөхөртөө зориулж үргэлж баярлалаа гэж захидал илгээж байгаарай.
7. Би зөвхөн чамтай л гэрлэсэндээ баярладаг
Эхнэртээ цорын ганц зөв сонголт нь байсан гэдгийг тэр мэдэх үед та хоёр урьдийнхаасаа ч илүү аз жаргалтай байх болно. 
8. Би чамайг санаж байна
Таны нөхөр амьдралд тань баяр хөөр, хайрыг авч ирсэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 
9. Надад үргэлж итгэдэгт баярладаг шүү
Нөхөр тань энэ үгийг сонсоод үнэхээр сэтгэл хангалуун байх болно. 
10. Чи минь Бурханы гайхамшигтай бүтээл 
Эхнэрийнхээ цорын ганц үнэ цэнэтэй хүн гэдгийг энэ үгийг сонсоод урамших болно. 

Нөхөртөө хэлж чаддаггүй эхнэрүүдийн энгийн хүсэл.

Нөхрүүдэд зориулав.

Амралтын өдөр. Эрт босох гэдэг тийм ч таатай зүйл биш. Гэсэн ч та хайртыгаа сэрээлгүй өөрөө босч өглөөний ундаа бэлтгэж, ширээгээ засаарай. Үүнд ердөө л 10 минут зарцуулдаг ч энэ нь таны хувьд баатарлаг үйлс болно. Үл ойлголцол ч аяндаа замхран арилна.

Нэг дэх өдөр. Ажлын эхний өдрүүдийг хамгийн хүнд өдөр гэдэг. Энэ өдөр уур бухимдалд илүү автах магадлалтай гэдэг. Гэргий тань ажлаасаа орж ирэхдээ нилээд цухалдангуй байна уу. Тэгвэл та түүнд эелдэг хандаж сайхан үйлчлээрэй. Ярилцах асуудал байвал өглөө яриарай.

Хоёр дахь өдөр. Хадам ээж рүүгээ утасдаж, түүний эрүүл мэндийн байдал, юу хэрэгтэйг нь сонирхох хэрэгтэй. Та яг одоо хадам ээжийнхээ хүсэлтийг биелүүлж чадахгүй ч хадамдаа сайн хүргэн, эхнэртээ халамжтай нөхөр болохоо харуулах бас нэг далим юм шүү.

Гурав дахь өдөр. Гэр бүлийн амьдрал хааяа нэг уйтгартай байдаг даа. Хэрэв ийм өдөр тохиовол хааяа ч гэсэн амьдралынхаа дүрмээс хазай. Үүнд бодож ядах юм байхгүй. Хүүхдийн дэлгүүрт ороод эхнэртээ өөрийнх нь дуртай резинэн нугасны дэгдээхий /хөх дельфин, ягаан матар, цагаан халим/ч юмуу ямар нэг тоглоом авч өг. Уур бухимдап нь тэр дороо алга болно.

Дөрөв дэх өдөр. Эхнэртээ, "Би чамд хайртай" гэсэн мессеж илгээ. Орой ажлаасаа тараад очихдоо баглаа цэцэг аваад оч. Нэг ширхэг ч юмуу эсвэл хэд ч байж болно. Тоо нь чухал бус. Мөн заавал ямар нэг тэмдэглэлт өдөр байх албагүй. Энэ өдөр лавтай та хоёрын дунд халуун сайхан дурсамж яриа өрнөх болно.

Тав дахь өдөр. Амралтын өдрүүд айсуй. Энэ өдөр заавал гэртээ хооллох хэрэггүй. Найз нөхдөө урихыг хүлээлгүй хүн сэлүүхэн, намуухан хөгжимтэй тохьтой кафед оройн зоог бариарай. Эхнэрт чинь таалагдах болно.
Ингээд бодохоор хайртыгаа, гэргийгээ баярлуулахад таниас тийм ч их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардахгүй байгаа биз дээ. Гагцхүү та өөрөө л сэтгэл гаргаж чадвал эхнэр нөхөр хоёр
ын харилцаа анхных шигээ сайхан хэвээр байх болно.


Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment