Таны хүүхэд орой бүр гэдийж уйлж байвал гэдэс нь дүүрсэн байна гэж ойлгоорой. Хүүхдийн гэдэс дүүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд:
Эхийн сүүгээр хооллодог хүүхдийн гэдэс дүүрэх харьцангуй бага байдаг. Эхийн сүү орлуулагч, угжаар хооллодог хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гулгих үзэгдэл нь элбэг байдаг.

Нярай хүүхдэд илчлэг тэжээл, уураг талаасаа хамгийн тохиромжтой нь эхийн сүү байдаг. Дөнгөж төрсөн, төрөөд 5 хонож байгаа эсвэл 3 сартай эхийн хөхний сүүний найрлага нь өөр өөр байдаг.
Тухайн хүүхдийн гэдэс, ходоодны үйл ажиллагаанаас хамааран эхийн сүү нь байнга өөрчлөгдөж байдаг. Үүнийг эхийн сүү орлуулагчаар нөхөх ямар ч боломжгүй
6 сар хүртэл нь хүүхдийг аль болох эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.
6 сартайгаас хойш хүүхдийнхээ жингийн нэмэгдлийг харгалзаж байж үргэлжлүүлэх эсэхийг шийдэж, аливаа хоол хүнсийг бага багаар нэмж өгөх нь зөв. Ингэж болгоомжтой хандаж чадвал хүүхдийн гэдэс дүүрч уйлах асуудал нь бусад хүүхэдтэй харьцуулахад илүү бага байх болно.

Хүүхдийг гэдсийг хамгийн ихээр дүүргэдэг хоол хүнс :
- Цай, кофе, кола гэх зэрэг кафейны агууламжтай хоол хүнс
- Самар, газрын самар гэх мэт хатаасан бүтээгдэхүүн
- Үнээний сүү
- Шоколад
- Хиам, сосиск, төмсний чипс гэх мэт хүнсний орлуулагчтай бүтээгдэхүүн
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай! СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
0 сэтгэгдэл:
Post a Comment