ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ЯВСАН ХҮҮХДҮҮДИЙН МАШИН ОСОЛДОЖ, ГУРВАН ХҮҮХЭД ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЖЭЭ

Өвөрхангай аймагт тэмцээнд оролцохоор явсан тамирчин хүүхдүүдийн машин осолд орж хүний амь эрсэдсэн таагүй хэрэг гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох гэж байгаа аж. Тэрхүү тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотоос зургаан хүүхэд автомашинаар гарчээ. Гэвч харамсалтай нь тэд замдаа осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар автомашиных нь дугуй буудаж хагарсан учраас осолд орсон байна. Ослын улмаас гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авчээ. Бэртэл авсан хүүхүүд яг одоо Өвөрхангай аймгийн эмнэлэгт эмчлүүлж буй өгөөд нэг хүүхдийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.

                                                                                                              Эх сурвалж: jirgee.mn
Таньд бидний бэлтэгсэн нийтлэл таалагдсан бол LIKE дархаа бүү мартаарай!
Share on Google Plus
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

0 сэтгэгдэл:

Post a Comment